ГЕРМАН УЛС БОНН ДАХЬ ОРОСЫН КОНСУЛЫН ГАЗРЫГ ХААНА

Германы Лейпциг-Халле нисэх буудалд дрон илэрч, нислэгийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өнгөрсөн хугацаанд анхаарал татсан. Тэгвэл Германы эрх баригчид өнөөдөр буюу 9-р сарын 1-нд уг дрон халдлагын ард Оросын тал байсан гэж албан ёсоор мэдэгдлээ.
Гадаад хэргийн сайд Йохан Вадефул, Дотоод хэргийн сайд Александр Добриндт нар Берлинд хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэр дээрх мэдэгдлийг гаргасан байна. Добриндт уг үйл явдлыг Европт Оросын явуулж буй “эрлийз дайны” ажиллагааны хэв шинжтэй нийцэж байна гэж тодорхойлжээ.

Үүнтэй холбогдуулан Германы Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хааж, Берлин дэх “Оросын байшин” соёлын төвийн гэрээг цуцлахаар болжээ.
Мөн ЕХ Оросоос ирж буй хүмүүсийн хил дээрх хяналтыг чангатгана. Түүнчлэн Германы Дотоод хэргийн сайд мөн улсын аюулын түвшинг “ерөнхий” түвшнээс “өндөр” болгон нэмэгдүүлсэн байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам Германы шийдвэрүүдэд хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.



Comments