top of page

ГЕРМАН УЛС 12 ОРНЫ ИРГЭДЭД ДИПЛОМЫН ШААРДЛАГА ТАВИХГҮЙ

Sep 10
1 min read

Герман улс тодорхой 12 орны иргэдэд боловсролын диплом, мэргэжлийн мэргэшлээ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхгүйгээр тус улсад ажиллах боломж олгож байгаагаа зарлалаа. Германы Хөдөлмөрийн яамны "Make it in Germany" албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр энэ зохицуулалт Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн журмын (BeschV) 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэдэг. Үүний дагуу дараах орнуудын иргэд мэргэжлийн мэргэшлээс үл хамааран Германд ажиллах боломжтой: Үүнд Андорра, Австрали, Израиль, Япон, Канад, Өмнөд Солонгос, Монако, Шинэ Зеланд, Сан-Марино, Их Британи, АНУ багтжээ.



Гэвч энэ нь ямар ч зөвшөөрөлгүйгээр шууд ажиллана гэсэн үг биш ажил олгогчийн санал, хөдөлмөрийн нөхцөлийг шалгасны дараа Германы Холбооны Хөдөлмөрийн агентлаг (Bundesagentur für Arbeit) тухайн ажил эрхлэлтийг батлах ёстой. Мөн Эмч, сувилагч зэрэг зохицуулалттай мэргэжлүүдэд энэ хөнгөлөлт үйлчлэхгүй бөгөөд тэдгээрт диплом хүлээн зөвшөөрүүлэх, тусгай зөвшөөрөл авах шаардлага хэвээр байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page