top of page

ВЕНА ХОТОД ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЦОГЦОС ГОЛООС ОЛДЛОО

Вена хотын Флоридсдорф дүүргийн Шинэ Дунай мөрний эргээс өнгөрсөн амралтын өдрүүдэд явган аялагчид нэгэн эрэгтэй хүний цогцос олж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Урьдчилсан шинжилгээгээр 40 орчим настай эрэгтэй, толгойдоо хүнд гэмтэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд цогцсыг уснаас татан гаргах үед эрэг дагуу чирэгдсэн ул мөр илэрсэн байна.

Албаныхны мэдээллээр хүчирхийллийн шинж тэмдэг байгаа тул хэргийг “гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй” гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Задлан шинжилгээний дүнгээр нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоох бөгөөд мөрдөгчид эхний байдлаар хүн амины хэрэг гэж сэжиглэж байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page