ВЕНА ХОТ ХӨГЖЛИЙН ШИНЭ СОРИЛТТОЙ ТУЛГАРЧ БАЙНА
- Creator

- Jan 16, 2024
- 1 min read
Updated: Mar 20, 2024
Вена хот өдөр ирэх тусам хөгжиж хүн амын тоо ч нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл энэ нөхцөлд хотын онцлог шинж, хэв маяг, амьдралын өндөр чанарыг алдагдуулахгүйгээр удирдах сорилттой тулгарч байгааг судлаачид хэлж байна. Энэ нь хэрхэн бага зардлаар амьдрахын зэрэгцээ одоогийн хотын амьдралын чанарыг хадгалах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа юм. 2024 оны байдлаар 4 хүнтэй гэр бүлийн сарын зардал байрны түрээс орохгүйгээр ойролцоогоор 3,433.1 евро байна. Харин ганц бие хүний сарын зардал байрны түрээс орохгүйгээр 995.8 евро гэсэн тооцоолол гарчээ.
Мөн хотын захиргаа уур амьсгалын зорилтууд болон нийтийн орон сууцны хүрэлцээнд анхаарлаа хандуулж байгаа юм. Мөн хүн амын өсөлтийг үл харгалзан агаарын чанарыг сайжруулахын тулд Вена хот 2040 он гэхэд цаг уурын нөлөөгүй хот болох ёстой гэсэн бодлого төслүүдийг хэрэгжүүлж байна. Орон сууцжуулах бодлогын тухайд Нийслэл нь аюулгүй байдлын өндөр стандарт, сайн хөгжсөн нийтийн байгууламж, олон төрлийн соёлын байгууламжуудыг төлөвлөөд байгаа юм.









Comments