top of page

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БОЛОХОД 24 ЦАГ ХҮРЭХГҮЙ ХУГАЦАА ҮЛДЛЭЭ

ree

Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр болоход 24 цаг хүрэхгүй хугацаа үлдээд байна. 2024.11.05 буюу мягмар гарагт болох санал хураалтын өмнө Ардчилсан Намаас Kamala Harris, Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Donald Trump нар сонгуулийн үр дүнг шийдвэрлэх гол мужууд болох Мичиган, Пенсильвани, Хойд Каролина, Жоржиа мужуудад ажиллаж байна. Уулзалтын үеэр дэд ерөнхийлөгч, нэр дэвшигч Harris 10 жил үргэлжилсэн улс төрийн хуваагдмал байдлыг арилгаж шинэ хуудсыг эргүүлнэ гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч асан Дональд Трамп Хойд Каролинагийн Кинстон хотод болсон цуглаан дээр сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, "биднийг хохироож байгаа" улс орнуудад эдийн засгийн хориг ногдуулна гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр одоогийн эрх баригчдыг гол баримтлал болон нэгдсэн улсын эрүүгийн хуулийг шүүмжилсэн байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page