АНУ УКРАИНД ДАЛАВЧИТ ПУУЖИН ӨГВӨЛ ОРОС АНУ-ЫГ ДАЙНЫ ШУУД ОРОЛЦОГЧ ГЭЖ ҮЗНЭ
- Ariuka Ariuk
- Oct 9
- 1 min read

ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков АНУ-д хандан, Украинд урт тусгалтай зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргахдаа хариуцлагатай, бодолтой хандах шаардлагатайг анхаарууллаа. Тэрээр холын тусгалтай Tomawahk пуужин нийлүүлэх нь Америк дайнд шууд оролцож байгаа гэж үзэх бөгөөд үр дагаврыг үнэлж ойлгох ёстойг онцлов.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэлснээр, Tomawahk пуужинг Украиныг нийлүүлэх асуудлаар шийдвэр гаргахад ойрхон байгаа бөгөөд тэдгээр зэвсгийг хэрхэн ашиглах, нөхцөл байдлыг хурцатгахгүй байх талаар ОХУ-аас тодорхой хариу авахыг хүсчээ.
АНУ-ын Tomahawk пуужингийн онцлог
• Урт тусгал: ~1,600 км хүртэл (зарим
шинэчилсэн хувилбарууд ~2,500 км)
• Өндөр нарийвчлал: GPS болон INS (inertial navigation system) ашиглан метрийн нарийвчлалтай цохилт өгөх чадвартай.
• Далайн болон газар суурилсан тавих боломжтой.
• Усан доорх эсвэл усан дээрх хөлөг онгоцноос хөөргөж болно.
• Газрын дэд бүтэц эсвэл цэргийн объект руу чиглүүлэх боломжтой юм байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайтын-
🛜 Пэйж хуудсыг дагаарай









Comments