АЛДАРТ "АХ ДҮҮСИЙН ҮНСЭЛТ" ЗУРГИЙГ УЛААН БУДГААР БУДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jun 21
- 1 min read

Алдарт Берлиний ханан дээрх "Ах дүүсийн үнсэлт" зураг дээр “Геноцидыг зогсоо!” гэж улаан будгаар бичжээ. Палестины ард түмний эсрэг “хоморголон устгал” явагдаж байна гэж буруутган дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна. Берлиний алдарт зураач Дмитрий Врубелийн энэхүү зураг нь Берлиний хананы үлдэгдэл дээрх “East Side Gallery”-ийн хамгийн алдартай уран зураг юм. Тус зурагт ЗХУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев, Зүүн Германы удирдагч Эрих Хонеккер нар үнсэлцэж буйг дүрсэлдэг бөгөөд 1979 онд Герман ард улсын 30 жилийн ойгоор дарсан гэрэл зургийн үндсэн дээр бүтээгдсэн юм. Берлиний цагдаагийн газар уг үйлдлийг “эд хөрөнгийн хохирол” гэж үзэн шалгалт явуулж эхэлсэн ба хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг баривчилсан байна.



Comments