top of page

АВСТРИ УЛСЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ

Updated: Mar 16, 2024

Австри улсад оршин суудаг хүүхдүүдийг заавал сургуульд сурахыг хуулиар шаарддаг. Сургуульд элсэн орох нас манай Монгол улстай ижил бөгөөд хүүхэд 6 наснаас сургуульд элсэж 9-н жилийн хугацаанд албан ёсны боловсрол эзэмшинэ. Эцэг эхчүүд хүүхдээ улсын сургууль эсвэл хувийн сургуульд явуулахыг сонгож болно.


ree

Хуулийн дагуу заавал явах ёстой сургууль нь 1-4-ээр анги бага сургууль (Volksschule). Австрит сургуулийн бүртгэл өмнөх жилийн 11-р сард явагдана. Мөн хүүхдийг албан ёсны сургалтын орчинд сурахад бэлэн эсэхийг тодорхойлохын тулд үнэлгээний шалгалт өгөхийг шаарддаг.

5-аас 8-р анги дунд сургууль (Neue Mittelschule) эсвэл академик дунд сургуулийн доод түвшний аль нэгийг нь сонгож болно. Дунд сургуульд “Бага сургуулиа” амжилттай суралцаж гэрчилгээ авсан хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. 7, 8-р ангийн хичээлийн жилд сургуулиуд их дээд сургуульд бэлтгэх эсвэл ажиллах мэргэжлийн карьерын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг.


ree

Түүнчлэн авьяаслаг сурагч эсвэл суралцах бэрхшээлтэй хүүхдүүд тусгайлан боловсруулсан боловсролын сургалтанд хамрагдна. Харин суралцагч 9-р ангийн хичээлийн жилд цаашид их дэд сургуульд үргэлжлүүлэн сурах бэлтгэлийг бүрэн хангах эсвэл PTS буюу мэргэжил сургалтын сургуульд элсэх боломжтой. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд гархад бэлтгэх зорилготой. Тодруулбал хүүхэд сонгосон мэргэжлийг тухайн чиглэлээр ажилладаг компаниудад зочлох, практикт чиглэсэн сургалт гэсэн үг юм.

 


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page