top of page

Европын Аяллын Хөтөч

АВСТРИЙН ПАРЛАМЕНТ ХАЛАМЖИЙН БОДЛОГЫН РЕФОРМЫГ ХЭЛЭЛЦЭНЭ.

Австрийн ардын нам (ÖVP) болон Австрийн эрх чөлөөний (FPÖ) намууд нийгмийн халамжийн тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Шинэчлэлийн хүрээнд ажиллах чадвартай боловч ажил хийхээс татгалзаж буй хүмүүсийн санхүүгийн дэмжлэгийг мэдэгдэхүйц бууруулах юм. Мөн орогнол хүсэгчид 3 жилийн дараа бүрэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болно. Дээрх арга хэмжээ нь нийгмийн халамжийн зардлыг бууруулах, ажил эрхлэлтийг дэмжих зорилготой гэж мэдээллээ. Гэхдээ энэ нь парламентаар хэлэлцэгдэж албан ёсоор баталгаажаагүй байгаа бөгөөд зарим улс төрчид эдгээр өөрчлөлт нь цагаачид болон нийгмийн эмзэг бүлгийн ядуурлыг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулж байна.

Австрийн нийгмийн халамжийн бодлогод олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Учир нь 2024 оны 8-р сард Вена хотод амьдардаг нэгэн Сири гэр бүл сард 4,600 еврогийн халамжийн тэтгэмж авсан нь олон нийтийн дунд хүчтэй маргаан үүсгэсэн. Үүний дараа Австрийн чөлөөт нам "FPÖ" энэ бодлогыг эсэргүүцэж зөвхөн Австрийн иргэдэд халамжийн тэтгэмж олгох ёстой. Тиймээс үндэсний хэмжээнд халамжийн шинэчлэн зохион байгуулахыг уриалаад байсан юм.

コメント


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page