ФРАНЦ: ГРЕНЛАНДЫН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД АНУ ХАЛДВАЛ ТУЛАЛДАХАД БЭЛЭН
- Jan 16
- 1 min read
Франц улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландын бүрэн бүтэн байдалд заналхийлсэн тохиолдолд АНУ-д “урьд хожид байгаагүй, шат дараатай ноцтой үр дагавар” тулгарна хэмээн анхааруулжээ. Түүнчлэн шаардлагатай нөхцөлд “газар, агаар, тэнгисийн чиглэлээр цэргийн хүч илгээх боломжтой” гэж мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европын холбоотнуудыг ямар ч улс сүрдүүлэх, заналхийлэх боломжгүй” хэмээн онцолжээ. Тэрээр Европ, тэр дундаа НАТО-гийн гишүүн орнууд нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэн, Гренланд руу Франц, Герман, Швед, Норвеги, Их Британи, Финланд зэрэг улсаас цөөн тооны цэрэг, тагнуулын баг илгээснийг дурдсан байна.

Энэхүү алхам нь НАТО-гийн эв нэгдэл, хамтын батлан хамгаалах зарчмыг бодитоор харуулсан анхааруулга юм гэж Макрон мэдэгджээ.



Comments