Untitled
- Ariuka Ariuk
- Aug 10
- 1 min read

2025 оны 8-р сарын 8 шөнө Испаний Кордоба хотын 1,200 гаруй жилийн түүхтэй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Мезкита сүмийн барилгад гал гарлаа. Галын дуудлага өгснөөс 10 минутын дараа гал сөнөөгчид шуурхай ажиллаж, 30 минутын дотор галын тархалтыг бүрэн хяналтдаа авч чадсан байна. Урьдчилсан тооцоогоор барилгын 200 м² орчим хэсэг галд өртжээ.

Азаар түүхэн байгууламжийн гол бүтэц болох 856 ширхэг багана эвдрэлгүй үлджээ. Онцгой байдлын албанаас галын шалтгаан цахилгааны гэмтэлтэй холбоотой байж болзошгүй ч албан ёсны дүгнэлт гараагүй байгаа мэдээллээ.

Түүнчлэн Испанийн Соёлын яам яаралтай сэргээн засварлах ажлын төлөвлөгөө боловсруулж, засварын ажилд 2 сая еврогийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай
Comments