top of page

“MARGBURG” ВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ХОЁР ТОХИОЛДОЛ СӨРӨГ ГАРЧЭЭ.

ree

Hamburg хотын эрүүл мэндийн газар: Өчигдөр Frankfurt-аас Hamburg хотод ирсэн хоёр анагаахын сургуулийн оюутнаас Margburg вирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрч тус хотын төв вагон буудлыг түр хугацаагаар хааж тухайн хоёр зорчигчийг тусгаарлаад байсан. Тэгвэл өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарсан гэж Hamburg хотын эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.

ree

Мөн “Margburg” вирусийн халдвартай хүнтэй харьцсан анагаахын оюутнуудыг Hamburg хотын их сургуулийн эмнэлэгт 21 хоног тусгаарлаж ажиглана.Үүний дараа нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад гэрээр тусгаарлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдлээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page