top of page

KAUFLAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРТ 12 ХҮН ХИМИЙН БОДИСТ ХОРДОЖ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ

2025 оны 7-р сарын 30 буюу өнөөдөр үд дунд ХБНГУ-ын Саксони мужийн Döbeln хотын Kaufland сүлжээ супермаркетэд үл мэдэгдэх этгээдүүд химийн бодис цацсаны улмаас 12 хүн эмнэлэгт хүргэгджээ. Орон нутгийн цагдаа болон хэвлэлүүдийн мэдээлснээр дэлгүүрийн дотор байсан хүмүүс хурц үнэртэй хий мэдэрч, амьсгалын замын цочрол, толгойн өвдөлт, нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Эхний шалгалтаар дэлгүүрийн лифтний хонгил орчмоос Buttersäure гэх химийн бодис илэрсэн байна. Энэ нь бага хэмжээгээр цацагдсан ч хүмүүсийн амьсгалын эрхтэнд хүчтэй нөлөөлдөг бодис юм.

Тус дэлгүүрийг бүрэн хааж, гал түймэртэй тэмцэх ангийн ABC-бага, түргэн тусламж, цагдаагийн албан хаагчид зэрэг нийт 50 гаруй аврагч оролцжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр бодисыг зориуд асгасан байж болзошгүй бөгөөд зарим өсвөр насны залуус сэжиглэгдэж байгаа ч албан ёсны мэдээлэл гараагүй байна гэжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page