top of page

Европын Аяллын Хөтөч

HEIDELBERG ХОТЫН ZOO PARK-ИЙН ЗОЧИД МОНГОЛ ТЭМЭЭНҮҮДЭД САНАА ЗОВЖ ЭХЭЛЖЭЭ

Герман улсын Хайделберг хотын амьтны хүрээлэнгийн зочид тэмээнүүдийн гадаад байдалд санаа зовж амьтны хүрээлэнгийн захиргаанд санал хүсэлт илгээжээ. Тэд тэмээнүүдийн үс хэсэгчлэн унаж байгааг анзаарч тэдний эрүүл мэнд, хоол хүнсийг шалгахыг хүссэн байна. Харин үүний хариуд амьтны хүрээлэнгээс үйлчлүүлэгчдэд зориулж тайлбар мэдээг гаргажээ.

🐫АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЙЛБАР:

2025 оны 3-р сараас хойш зочид тэмээнүүдийн гадаад төрх өөрчлөгдөж байгааг анзаарах болсон. Зарим нь их хэмжээний үсгүй хэсэгтэй, зэрвэс харахад “халцарсан” мэт харагдана. Үнэндээ энэ нь тэд өвлийн ноосоо гуужуулж, зундаа бэлдэж байгаа хэрэг юм. Монголын цөлд өвөл -40 хэм хүртэл хүйтэрч, зундаа +40 хэм халдаг онцлогтой учир тэд ийм улирлын дасан зохицолтой болсон байдаг. Үсний уналт хавраас эхэлж, зуны турш үргэлжилнэ. Та бүгд бүү санаа зовоорой.

Мөн одоо Хайделбергийн амьтны хүрээлэнд зочилсноор та тэмээнүүдийн ноос солилцох үйл явцыг ажиглаж, зуны тэмээг үзэх боломжтой гэжээ.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page