top of page

HAMBURG ХОТОД “MARBURG“ ВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

ree

Германы Hamburg хотын төв вагон буудалд Франкфуртаас ирсэн ICE хурдан галт тэрэгний хоёр зорчигчоос үхлийн аюултай “Marburg” вирусийн халдвар илэрчээ. Тодруулбал өнөөдөр буюу 10.02-ны үдээс хойш Франкфурт - Hamburg чиглэлийн ICE галт тэрэгний хоёр зорчигчоос халуурах, ханиах, суулгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд анхны үзлэгээр Marburg вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэгдсэний дараа цагдаа нар Hamburg хотын төв буудлыг хаажээ.

ree

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр тус вирусийн шинж тэмдэг нь халуурах, булчин өвдөх, суулгах, бөөлжих, цус хэт их алдалтын улмаас амь насанд аюул учирдаг байна. Одоогоор шинжилгээний хариу эцэслэн гараагүй байгаа бөгөөд зорчигчдын тусгаарлах арга хэмжээг аваад байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page