top of page

DEUTSCHE BANK-НЫ ДЭЭРЭМ: 240 МЯНГАН ЕВРОГИЙН ШАГНАЛ АМЛАЛАА

ree

2024 оны 12-р сарын 20-нд ХБНГУ-ын Любек хотын Deutsche Bank-ны Kohlmarkt дахь салбарт дөрвөн үл таних этгээд нэвтэрч, нийт 371 хадгаламжийн хайрцгийг хүч хэрэглэн онгойлгон үнэт эдлэл, бэлэн мөнгө, баримт бичиг зэрэг нийт 18 сая еврогийн үнэлгээтэй эд зүйлсийг хулгайлсан.

ree

Тус хэргийг илрүүлэх мөрдлөг найман сарын турш ахицгүй байгаа бөгөөд одоо хохирогчид нийт 240 мянган еврогийн шагналыг хэргийн талаар үнэн бодитой мэдээлэл өгсөн хүнд амласан байна. Шагналын санд 120 мянган евро бэлнээр, 9 унци алт, Krügerrand төрлийн 30 зоос багтаж байгааг хохирогчдын хувийн мөрдөгч мэдэгдлээ.

ree

Цагдаагийн газрын мөрдлөгөөр эрэг гарах үед хадгаламжийн хайрцагны хэсэгт камер, хөдөлгөөн мэдрэгч байгаагүй бөгөөд үндсэн дохиоллын систем тухайн үед яагаад ажиллаагүй нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Мөрдөн шалгалтаар гэмт этгээдүүд банк хаагдахаас өмнө дотор нь нуугдсан, магадгүй тус банканд ажилладаг ажилтаны туслалцааг авсан байх, мөн дохиоллыг хакердаж ажиллагаагүй болгосон байж болзошгүй гэж үзэж байгаа.


ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page