top of page

CHEMNITZ ХОТЫН БАРИЛГЫН ТАЛБАЙГААС 250 КГ ЖИНТЭЙ ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛЭРЧЭЭ

ree

Өнөөдөр Германы Хемниц хотын нэгэн барилгын талбайгаас 250 кг жинтэй хуучин тэсрэх бөмбөг олджээ. Уг бөмбөгийг дэлхийн хоёрдугаар дайны үеийнх гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд аюулгүй ажиллагааны үүднээс тухайн бүсийг нэн даруй чөлөөлж мэргэжлийн баг бөмбөгийг аюулгүй болгох арга хэмжээг авчээ.

ree

Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы олон хотууд агаараас хүчтэй бөмбөгдөлтөд өртөж байсан бөгөөд үүний ул мөр болох хуучин тэсрэх бөмбөгнүүд хот, нийтийн талбайгаас илрэх тохиолдол цөөнгүй гардаг. Түүнчлэн Хемниц хот нь дайны үед Германы аж үйлдвэрийн чухал бүс байсан тул агаарын довтолгоонд их өртөж байсан юм.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page