top of page

ӨНӨӨДӨР ХОЁР ГЕРМАН ЭРГЭЖ НЭГДСЭН ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙН БАЯРЫН ӨДӨР

ree

ХХ зууны сүүлийн хагаст Европын түүхэнд болсон томоохон үйл явдал 1990 оны 10 сарын 3-нд тохиож, хоёр Герман улс эргэн нэгджээ. Тодруулбал Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ.

ree

Тэгвэл 1989 оны 11 сарын 9-нд тухайн үеийн ЗХУ-ын тэргүүн М.Горбачёвын шууд оролцоотойгоор 28 жилийн турш хоёр Германыг хувааж байсан Берлиний ханыг нураажээ. Ингээд 1990 оны 5 сарын 18-нд Бонн хотноо ХБНГУ болон БНАГУ эдийн засаг, валют, нийгмийн холбооны тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээ мөн оны 7 сарын 1-нд хэрэгжиж эхэлжээ.

ree

1990 оны 8 сарын 23-нд БНАГУ-ын тус улсын таван мужийг ХБНГУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж, мөн сарын 31-нд зүүн Берлинд хоёр Германы удирдлага улс орны хувьд нэгдэх гэрээг үзэглэжээ. Үүний дараа 1990 оны 10 сарын 3-нд Берлинд нийслэлтэй нэгдсэн Герман улсыг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдрийг Герман даяар үндэсний эв нэгдлийн баяр хэмээн тэмдэглэдэг болжээ.

ree

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page