top of page

Европын Аяллын Хөтөч

ӨМНӨД СОЛОНГОС ХЯТАДЫН "AI DeepSeeK" АПП-ЫН ТАТАЛТЫГ ЗОГСООЖ, НУУЦЛАЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

Updated: Feb 18

Хятадын хиймэл оюун ухааны DeepSeek апп-ын таталтыг БНСУ түр хугацаагаар зогсоож нууцлалын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ. Учир нь өмнөд Солонгосын албан байгууллага болон хувь хүний мэдээллийг тус AI компани гуравдагч этгээдэд өгч буй эсэх нь тодорхойгүй, хувь хүний хэт хувийн мэдээллийг цуглуулж байгаа гэж үзжээ. Тиймээс өчигдөр тус улсын Apple Store болон Google Play-д DeepSeek-ийн аппуудыг хассан бөгөөд дахин нээхээсээ өмнө нууцлалын хамгаалалтыг тодорхой болгох, бэхжүүлэхээр АI компанитай тохиролцсон гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ DeepSeek-ийг өөрийн утсанд суулган ашиглаж байгаа хэрэглэгчдэд нөлөөлөхгүй юм байна. Зөвхөн шинэ таталтыг зогсоожээ. Өмнөд Солонгосын Хувийн Мэдээллийн Хамгааллын Комиссийн мөрдөн байцаах хэлтсийн дарга Нам-Сок хэрэглэгчдэд DeepSeek-ийг өөрийн төхөөрөмжөөс устгахыг эсвэл мэдээллийг оруулахгүй байхыг зөвлөжээ. Мөн төрийн агентлагууд болон компаниуд DeepSeek-ийг сүлжээнээсээ хассан бөгөөд ажилтнуудаас энэ аппыг ажлын зориулалтаар ашиглахыг хориглосон байна. Одоогоор DeepSeek-ийн хэрэглэгчдийн тоо Өмнөд Солонгост тодорхойлоогүй байгаа ч, Wiseapp Retail-ийн саяхны судалгаагаар DeepSeek нь 1.2 сая хэрэглэгчтэй байсан бөгөөд энэ нь ChatGPT-гийн дараа хоёрдугаар байрыг эзэлж байжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page