top of page

ӨВЧТӨНҮҮДЭЭ ДОРОМЖИЛСОН TIKTOK БИЧЛЭГ ХИЙСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫГ ХАЛЖЭЭ

АНУ-ын Калифорни мужийн Санта-Барбара хот дахь Sansum Clinic-ийн яаралтай тусламжийн ажилтнууд TikTok-д өвчнүүдээ үл хүндэтгэсэн зураг бүхий бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт үзлэгийн дараах өвчтөнүүдийн хэвтэж байсан орны зургийг авч шоолж байгаа нь гарчээ. Мөн зурган дээр “Өвчтөнүүд та нарт бэлэг үлдээхийг зөвшөөрдөг үү?” гэх текст бичиж араас нь эмнэлгийн ажилтнууд толбыг заан инээлдэж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ.

Бичлэг интернэтээр маш хурдан тарсан бөгөөд Reddit, Instagram, Yelp зэрэг платформ дээр олон нийт дургүйцлээ илэрхийлж, энэ үйлдлийг хүнлэг бус, мэргэжлийн бус, ёс зүйгүй хэмээн шүүмжилжээ.

Үүний дараа эмнэлгийн толгой компани "Sutter Health" дүрс бичлэгт гарсан бүх ажилтнуудыг халахаар шийдвэрлэсэн гэж мэдээлсэн байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page