ЯПОНД 19 НАСТАЙ МОНГОЛ ОЮУТАН ГОЛД ЖИВЖ НАС БАРЖЭЭ
- Ariuka Ariuk
- Sep 10
- 1 min read

Энэ сарын 7-ны өдрийн үдээс хойш Японы Насакарасүяма хотын Нака голд усанд сэлж байсан дөрвөн Монгол оюутны нэг болох 19 настай Х голын урсгалд живж амь насаа алджээ.
Точики мужийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын мэдээлснээр, тухайн өдөр 14 цаг 40 минутын үед “Дөрвөн оюутны дундаас нэг нь голоос гарч ирээгүй” гэсэн дуудлага ирсэн байна.

Улмаар 1 цагийн дараа сураггүй болсон Монгол Улсын иргэнийг живсэн газраас 30 орчим метрийн зайнаас олж, эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч 2 цагийн дараа нас баржээ. Тухайн үед ослын газарт усны гүн ойролцоогоор 3 метр урсгал ширүүн биш байсан байна. Одоогоор цагдаагийн байгууллага тухайн үеийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна.
Эх сурвалж: NHK



Comments