ЯПОН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Jul 13
- 1 min read

2025 оны 7-р сарын 10-нд Японы Киото мужийн цагдаагийн газар хоёр залууг автомат худалдааны машин болон түрээсийн дугуйг тоносон хэрэгт сэжиглэн баривчиллаа. Хэргийг Киото мужийн Үжижи хотын Ужижи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд үйлдсэн байна. Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтнүүд нь Осака мужийн Сакай хотын оршин суугч, ажилгүй 24 настай Хамасаки Тайёо мөн Осака мужийн Кишивада хотын түр ажилтан 25 настай Нангучи Хито гэгч этгээдүүд гэжээ.

Тэд мөн тухайн өдөр дотроо нийт 33,000 иентэй түрээсийн цахилгаан унадаг дугуйг хулгайлсан хэрэгт холбогдож байгаа аж. Хохирлын хэмжээг одоогоор нийтэд зарлаагүй байна. Дээрх хэргийг японы иргэд ойлгомжгүй бөгөөд нийгэм өөрчлөгдөж байгаа талаар цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлж байна
Эх сурвалж: NHK



Comments