ЭРХ БАРИГЧ НАМЫН ХАГАРАЛ МОНГОЛ ТӨРИЙН СИСТЕМИЙГ СУЛРУУЛЖ БОЛЗОШГҮЙ
- Ariuka Ariuk
- Oct 7
- 1 min read
The Diplomat Asian мэдээллийн веб сайтад тавигдсан Монголын улс төрийн талаарх мэдээг орчуулан хүргэж байна.

The Diplomat:
Монголын улс төрийн орчинд “улс төрийн газар хөдлөлт” болж байна. Учир нь өнгөрсөн 20 гаруй жилд улс орныг удирдаж ирсэн Монгол Ардын Нам (МАН) дотор хувийн эрх ашиг, удирдлагын маргаан, дотоод хэрүүл гүнзгийрч, нам доторх эв нэгдэл бүрэн алдагджээ. Удирдлагын энэ хямрал нь зөвхөн намын дотоод асуудал биш, Монголын улс төрийн тогтвортой байдалд шууд аюул занал учруулж байна.

Энэ нь Монгол улсын эдийн засгийн удаашрал, авлига, төрийн системийн сул талууд, ард иргэдийн сэтгэл дундуур байдал зэрэг хүчин зүйлс нь энэ улс төрийн хэлхээний хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна. Ашиг сонирхлын мөргөлдөөн, удирдлагын тэмцэл улмаас Монголын ардчилсан институци чухал сорилтод орж, улс төрийн гацаа, тогтвортой бус байдал үүсэх эрсдэл нэмэгдэжээ. Энэ үйл явдал нь цаашид Монголын улс төрд түүхэн хэм хэмжээний өөрчлөлт, шинэ хүчний тэнцвэрийг бий болгох эсвэл улс төрийн маргаан, хямралын гүнзгийрэл гэсэн хоёр туйлын замд хүргэж болзошгүй юм гэжээ.
Эх сурвалж: The Diplomat
Comments