ЭНЭ ЖИЛИЙН ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДӨРТ “АЛДААГАА ЗОГСОО” УРИАЛГЫГ ГАРГАЖЭЭ
- Ariuka Ariuk
- Mar 21, 2024
- 1 min read

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн 3 сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны өдөр болгон тунхагласан. Энэ жилийн дауны өдрийг уриалгыг “Алдаагаа зогсоо” буюу хүмүүсийн хэвшмэл ойлголтыг бүр мөсөн өөрчлөх зорилгод нийцүүлэн гаргажээ.

Герман улсад Дауны синдромтой иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүн бүр өөрийн өрөөсгөл үзлийг багасгах хэрэгтэйг онцолж байгаа юм. Учир нь олон талт байдал нь манай нийгмийн баялаг бөгөөд хүн бүр тэгш эрх, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох эрхтэй гэж Дауны хам шинжийн мэдээллийн төвөөс уриалга зөвлөмжийг олон нийтэд түгээж байна. Мөн дэлхий дээр 700-800 хүүхэд тутмын нэг нь дауны синдромтой төрдөг гэх судалгаа байдаг байна.



Comments