ХЯТАД УЛС 600 КМЦ ХУРДЛАХ HIGH SPEED "MAGLEV" ГАЛТ ТЭРГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
- Ariuka Ariuk
- Jul 15
- 1 min read
Хятад улс шинэ өндөр хурдны Маглев галт тэргийг танилцууллаа. Энэ галт тэрэг Бээжин–Шанхайн хоорондох 1,200 км зайг ердөө 2.5 цагт туулж, нисэх онгоцноос ч хурдан зорчих чадвартай. Тус маглев (соронзон хөөрөлттэй) галт тэрэг нь дугуйгүй, төмөр замын гадаргуутай хүрэлцэхгүйгээр соронзон хүчний тусламжтай хөөрдөг тээврийн хэрэгсэл юм. Гол онцлогуудаас дурдвал цагт 600 км хүрч, 7 секундэд хурдаа авдаг бөгөөд тав тухтай үрэлт үүсгэгч байхгүй тул чимээгүй, доргилтгүй гэдгийг онцолжээ. Аюулгүй байдлын тухайд маш тогтвортой, замаас гарч осолдох магадлал бага. Мөн энгийн төмөр замаас бага эрчим хүч зарцуулдаг байна. Төслийн санаачлагчид Маглев бол дунд зайн тээврийн хувьд илүү хурдан, Хятадын тээврийн технологи дэлхийд тэргүүлэх том алхам гэж тодотгожээ.



Comments