ФРАНЦЫН ЕРӨНХИЙ САЙД ОГЦОРЧ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД ИДЭВХЖИЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Sep 9
- 1 min read
2025.09.08
Францын Ерөнхий сайд François Bayrou хэдхэн цагийн өмнө огцорлоо. Түүнийг огцруулах саналыг парламентын 364 гишүүн дэмжиж, 194 гишүүн эсэргүүцсэн бөгөөд Францын улс төр тогтворгүй байдалд ороод байна.

Мөн эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, гадаад өр ДНБ-ий 114 хувьд хүрсэн нь улс төрийн намууд төдийгүй олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Түүнчлэн Францад яг одоо иргэний хөдөлгөөнүүд идэвхжиж ирэх өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт өрнүүлэхээ зарлалаа. Тэдний хэлж буйгаар улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал ард иргэдийн нуруун дээр дарамт болох ёсгүй гэж мэдэгдээд байна.

Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон гурван жилийн дотор тав дахь удаагаа шинэ Ерөнхий сайд томилох шаардлагатай туллаа.

Шинээр томилогдох Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийг батлуулна. Энэ нь зөвхөн Франц төдийгүй бүх Европын санхүү, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц чухал алхаи гэдгийг шинжээчид онцолж байна.



Comments