ФРАНЦ УЛС ӨСВӨР ҮЕИЙГ ДЭЛГЭЦИЙН ХЭТ ХАМААРЛААС ХАМГААЛАХ ХУУЛИЙГ БАТАЛНА
- Ariuka Ariuk
- 4 days ago
- 1 min read
Франц улс Австралийн олон нийтийн сүлжээний хязгаарлалтын хуулиас санаа авч, залуучуудын олон нийтийн сүлжээ болон ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах шинэ хууль боловсруулж байна.

Тус хуульд 15-аас доош насны хүүхдүүдийг Facebook, Snapchat, TikTok, YouTube зэрэг томоохон олон нийтийн сүлжээний платформуудыг ашиглахыг хориглохоор тусгажээ. Уг хууль нь залуучуудыг дэлгэцийн цаг хэтрэхээс хамгаалах зорилготой бөгөөд цахим дээрэлхэлт, хортой агуулга, нойрны хямрал, сурлагын амжилт буурах, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байна.

Хуулийн төслийг 2026 оны эхээр хянан хэлэлцэж, парламентад өргөн барихаар төлөвлөсөн бөгөөд хэрэв батлагдвал 2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хэрэгжиж эхэлнэ. Мөн Францын Засгийн газар 15–18 насны сурагчдын дунд сургуулийн гар утасны хоригийг сунгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай



Comments