ГЕРМАНЫ ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХӨЛДӨХӨӨС ХАМГААЛАХ НАРНЫ ЗАЙН “КАБИН”
- Ariuka Ariuk
- 13 minutes ago
- 1 min read
Германы өмнөд хэсэгт орших Ульм хотод орон гэргүй хүмүүст зориулсан “Ulmer Nest” буюу “Ульмын үүр” нэртэй, нарны эрчим хүчээр ажилладаг дулаан унтах капсулуудыг өвлийн улиралд туршиж байна.

Эдгээр капсул нь мод, гангаар хийгдсэн, хүйтэн салхи, борооноос хамгаалж, биеийн дулааныг хадгалдаг. Нарны панелиар цэнэг авч доторх гэрэл, агааржуулах системийг ажиллуулна. Хотын захиргаа уг төслийг 2020 оноос хойш хөгжүүлж байгаа бөгөөд халамжийн бүрэн шийдэл бус, өвлийн хүйтэнд амь аврах түр арга хэмжээ гэж онцолж, цаашид өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.



Comments