top of page

УКРАЙНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ АНУ БОЛОН ОХУ-ЫН ЗГ-ЫН ХЭЛЭЛЦЭЭР ЭХЭЛЛЭЭ

Саудын Араб: АНУ болон ОХУ-ын Украйны дайныг зогсоох хэлэлцээр
Саудын Араб: АНУ болон ОХУ-ын Украйны дайныг зогсоох хэлэлцээр

2025 оны хоёрдугаар сарын 18 буюу өнөөдөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид уулзаж Украйны дайныг зогсоох хэлэлцээрийг эхлүүллээ. Тодруулбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинны томилсон засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт дөрвөн цаг хагас үргэлжилсэн байна. АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Виткофф нар оролцсон бол ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Кремлийн зөвлөх Юрий Ушаков, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн (RDIF) гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев нар оролцжээ.

ree

Уулзалтыг зохион байгуулагч орон Саудын Арабын талаас Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан болон аюулгүй байдлын зөвлөх Мусаад бин Мухаммад Аль-Айбан нар уулзалтад байлцсан байна. ОХУ-ын төлөөлөлгч Кирилл Дмитриевийн АНУ-ын компаниуд Оросын эдийн засгийн зах зээлээс гарснаар 300 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж онцолсон байна. ОХУ-ын тал АНУ-тай эдийн засгийн харилцаагаа сайжруулах, хориг арга хэмжээг цуцлах талаар хэлэлцэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. ОдоогоорТрамп, Путин нарын уулзалтын тодорхой огноо хараахан товлогдоогүй байна.

ree

Түүнчлэн Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский Украйны оролцоогүйгээр хийгдсэн аливаа гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Цаашид АНУ, ОХУ-ын хэлэлцээрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа ч Европын орнуудын оролцооны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page