ТРАМП АНУ-ААС УКРАИНЧУУДЫГ АЛБАДАН ГАРГАХ АСУУДЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ
- Ariuka Ariuk
- Mar 7
- 1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт 240,000 орчим дүрвэгч украинчуудын түр хугацааны визийг цуцлах эсэхийг удахгүй шийдэхээ мэдэгдэв. Трампын засаг захиргаа Байдены үеийн цагаачлалын хөтөлбөрүүдийг цуцалж, Украин болон Афганистаны цагаачдыг түргэвчилсэн байдлаар албадан гаргалтад хамруулж болзошгүй гэсэн үг юм.

Энэ нь Байдены засаг захиргааны үед түр хугацааны хүмүүнлэгийн шалтгаантай виз-ээр АНУ-д орж ирсэн 1.8 сая гаруй цагаачдын эрхийг хасах Трампын бодлогын нэг хэсэг юм. Тодруулбал Трампын гаргасан 2025 оны 1-р сарын 20-ны тушаалд “Бүх хүмүүнлэгийн түр оршин суух хөтөлбөрүүдийг зогсоох” тухай заасан байна. Үүний хүрээнд 530,000 Куба, Гаити, Никарагуа, Венесуэлийн иргэдийн оршин суух визийг нэн даруй цуцлах, 70,000 гаруй Афган иргэн АНУ-аас албадан гаргах ажлыг эхлүүлэх гэх мэт заалтыг тусгажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг шийдвэр 4-р сард хэрэгжиж болзошгүй гэжээ.
Commentaires