top of page

СӨҮЛ ХОТЫН МЕТРОНЫ 5-Р ШУГАМ ДЭЭР НЭГЭН ЭРЭГТЭЙ САНААТАЙГААР ГАЛ ТАВЬЖЭЭ

ree

2025 оны 5-р сарын 31-ний өглөө Сөүл хотын метроны 5-р шугамд гал санаатайгаар тавьсан хэрэг гарчээ. Сөүл хотын Ёндүнпү дүүргийн цагдаагийн хэлтсийн мэдээлснээр, 60 орчим насны эрэгтэй "А"-г тухайн өдөр өглөөний 09:45 цагийн орчим Мапо өртөө рүү явж байсан галт тэрэгний дотор гал тавьсан хэргээр саатуулагджээ. Сэжигтэн цагдаад өгсөн мэдүүлэгтээ эхнэрээсээ салсан бөгөөд хувийн асуудлын бухимдсанаас болж энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байна.

ree

Гал гарах үед галт тэргэнд ойролцоогоор 400 зорчигч зорчиж байжээ. Утаа тархах үед зорчигчид хаалгыг гараар онгойлгон, гарчээ. Уг ослын улмаас 21 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд дийлэнх нь утаа залгисан, шагайн бэртэл авсан хүмүүс байгаа бол 130 гаруй хүнд газар дээр нь анхан шатны тусламж үзүүлжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page