top of page

МЮНХЕН ХОТ: ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА

Мюнхен хотын захиргаа нийтийн тээврээр зорчих эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын стандартыг сайжруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авч оройн 18:00 цагаас хойш U-Bahn болон автобусны буудлуудад аюулгүй байдлын ажилтнуудыг ажиллуулах, цагдаагийн хяналтын цагийн давтамжийг нэмэх санал гаргаад байна.

ree

Учир нь Мюнхен хотод шөнийн цагаар нийтийн тээврээр зорчих эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын мэдрэмж эрс буурч байгааг шинэ судалгаа анхааруулжээ. Кризюгендринг Мюнхен байгууллагаас хийсэн уг судалгаанд оролцсон 14–27 насны 1000 гаруй эмэгтэйчүүдийн 4/3 нь оройн цагаар U-Bahn, автобус болон бусад нийтийн тээврийг ашиглахаас эмээдэг бөгөөд тэдний олонх нь өмнө нь бэлгийн дарамт болон заналхийлэлтэй тулгарч байсан гэжээ.

ree

Шөнийн нийтийн тээврийг хэрэглэх боломж хумигдсанаар залуу хүмүүсийн нийгмийн оролцоо, хөдөлмөр, боловсролын хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй байдлын айдас нь өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц хязгаарлалт авчирч байгаа нь хотын хөгжлийн бодлогоор анхаарах асуудал гэдгийг онцолжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page