МУ-ЫН ДӨРВӨН ИРГЭН ЯПОНД 1.4 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛЖ БАРИВЧЛАГДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Aug 30, 2025
- 1 min read

4-р сард Японы Яманаши мужийн Кофү хотод болсон үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын 4 иргэн нийт 59 ширхэг жижиг алтан, алмаазан ээмэг хулгайлж 14 сая иен буюу 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг илэрчээ. Тус хулгайн бүлгийг 41 настай иргэн А.Н удирдсан бөгөөд тэд өөрсдийгөө үнэт эдлэлийн худалдаачид хэмээн танилцуулж хуурамч нэрийн хуудсыг ашиглан үзэсгэлэнд нэвтэрчээ. Хулгайлагдсан эдлэлүүдийн заримыг Монгол руу гаргаж борлуулсан байх магадлалтай бөгөөд мөрдөн шалгалтыг өргөжүүлнэ гэж Японы цагдаагаас мэдэгджээ.

Мөн цагдаагийн байгууллагаас уг бүлэг өмнө нь 2024 оны 10-р сард Токиогийн Пасифико Йокогама үзэсгэлэнгээс 6.5 сая иений үнэтэй 50 ширхэг зүүлт хулгайлсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байна.
Эх сурвалж: TBS News DIG
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай



Comments