МОНГОЛЫН ГОВИОС ИЛРҮҮЛСЭН ПАЛЕОНТЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ
- Ariuka Ariuk
- Jun 13
- 1 min read

1970 онд Монголын говиос олдсон чулуужсан динозаврын яснууд махчин тираннозаврын хамгийн ойрын өвөг болохыг эрдэмтэд тогтоон “Khankhuuluu mongoliensis” буюу лууны ханхүү гэх нэрээр бүртгэжээ. Тираннозавр гэхээр хүчирхэг шүд, аварга биетэй, бүдүүн сүүлтэй махчин санаанд ордог бол хамгийн сүүлд Монголоос илэрсэн өвөг нь тийм сүртэй биш бөгөөд урт нарийхан жижиг биетэй, хурдан хөдөлгөөнтэй байжээ. Эрдэмтдийн хэлж буйгаар энэ шинэ зүйл нь анхны жижиг биетэй тираннозаврууд болон хожмын аварга махчин динозавруудын завсрын үеийг нөхөж өгсөн маш чухал нээлт гэжээ.

Эрдэмтэд “Nature” сэтгүүлд нийтэлсэн тайландаа 86 сая жилийн өмнө манай гарагт амьдарч байсан динозаврын ясыг 1970-аад онд Монголд малтлага хийж олсон бөгөөд одоо Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд хадгалагдаж буй чулуужсан ясыг дахин шинжлэн судалсан. Уг олдвор өмнө нь Alectrosaurus olseni хэмээх үл мэдэгдэх амьтанд хамааруулж байсан ч сүүлийн нарийн судалгаагаар огт өөр, цоо шинэ зүйл болохыг нотолж тогтоосон. Судалгааны ахлагч Жаред Ворисын хэлснээр шинэ тираннозаврын овгийн модны өвөг гэжээ.

Мөн тус төрөл зүйлүүдийн байршил болон бүлгийн доторх шилжилт хөдөлгөөн хэрхэн явагдсаныг тодорхойлсон байна.
• Эхлээд Khankhuuluu зэрэг төрлүүд Азиас Хойд Америк руу нүүж,
• Тэнд тираннозаврууд хөгжиж,
• Дараа нь дахин Азид нүүж ирснээр Tarbosaurus болон Pinocchio rex гэх төрлүүд үүссэн аж. Эцэст нь буцаад Хойд Америк руу дахин шилжсэнээр T. rex болон бусад аварга махчин динозаврууд үүсчээ.
Comments