ЛУВРЫН МУЗЕЙН ХУЛГАЙН СЭЖИГТНҮҮД БАРИГДСАН Ч ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД ОЛДООГҮЙ
- Apr 9
- 1 min read
Дэлхийн хамгийн алдартай музейн нэг болох Louvre Museum-д 2025 оны аравдугаар сард гарсан үнэт эдлэлийн хулгайн хэрэг одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.

Тухайн хэрэгт нийт 8 ширхэг түүхэн үнэт эдлэл алдагдсан бөгөөд эдгээр нь Францын хаад, язгууртнуудын хэрэглэж байсан үнэ цэнтэй үзмэрүүд байсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2025 оны арваннэгдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сар хүртэл хэд хэдэн удаагийн ажиллагаа явуулж, хулгайд оролцсон гэж үзсэн гол 4 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг бүрэн баривчилсан байна. Одоогийн байдлаар сэжигтнүүдийн зарим нь яллагдагчаар татагдан шүүхийн шатанд шилжээд байгаа бол заримыг нь батлан даалтад гаргажээ. 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар хулгайлагдсан үнэт эдлэлүүдээс ихэнх нь олдоогүй хэвээр байна.



Comments