top of page

ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН ЦАГААЧДЫН БОСЛОГО ДӨРВӨН ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Үйл явдлын хураангуй (2025.06.06–10)

ree

1. АНУ-ын хууль бус цагаачлал, гаалийн хяналтын албанаас хүч хэрэглэн 44 хүн баривчилснаар Лос Анжелес хотын цагаачдын бослого эхлэв. Жагсагчид Home Depot-ын дэлгүүр, Metropolitan Detention Center орчимд хэдэн мянгаараа цугларч тус хотын цагдаа нартай мөргөлдөөн үүсгэв.

ree

2. Нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трамп 6-р сарын 7–8 ны өдөр 2 000 Үндэсний гвард цэргийг холбооны байгууллагуудыг хамгаалах, жагсаалыг тараах зорилгоор тус хот руу илгээв.

ree

3. (6-р сарын 8–9) Жагсаал үргэлжилсээр: Grand Park-д жагсагчид, цагаачдын эрхийг хамгаалах хөдөлгөөнийхэн цугларч, жагсаал өргөжив. Холбооны цэргийн хүчин болон цагдаагийн алба хаагчид гурван өдрийн турш хүчтэй мөргөлдөөнд нулимс асгаруулагч, хийн бууг жагсагчдын эсрэг хэрэглэв. Мөргөлдөөнд Waymo-ийн автомат жолоодлоготой 5 машин шатаж, “Downtown”, “City Hall”, “Roybal Federal Building” зэрэг газрууд эмх замбараагүй байдалд оров.

ree

4. Лос-Анжелес хотын захирагч Bass “хот цагдаагийн хүчээр хяналтыг авна, үндэсний аюулгүй байдлын цэргүүд шаардлагагүй” хэмээн байр сууриа илэрхийлж, иргэдийн айдас нэмэгдэж, амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг шүүмжлэв.

ree

5. Өнөөгийн нөхцөл байдал (6-р сарын 10)

Цагаачдын эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа бөгөөд жагсагчдын эсрэг нэмэлтээр 500 орчим тэнгисийн цэргийг илгээж Лос Анжелес хотын төвийн бүсэд байршуулаад байна.

ree

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page