ЖИЛ БҮРИЙН 12-Р САРЫН ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ДУУ "LAST CHRISTMAS"
- Ariuka Ariuk
- Dec 26, 2024
- 1 min read

1984 онд анх цацагдсан "Last Christmas" дуу нь таван долоо хоног дараалан Их Британий хөгжмийн чартын хоёрт бичигдэж байжээ. Харин 2021 оны шинэ жилийн өдөр буюу анх цацагдсанаас хойш 36 жилийн дараа Их Британий Singles Chart-ын нэгдүгээрт бичигдсэн түүхтэй юм байна.

Уран бүтээлчид болох George Michael, Andrew Ridgeley нарын "Last Christmas" нь олон жилийн турш 12 сарын хамгийн өнөр хандалттай уран бүтээлүүдийг тэргүүлдэг бөгөөд 2020 оны сүүлийн долоо хоногт 9,2 сая удаа цацагдаж, 1,555 удаа татагдаж нийт 40,149 борлуулалт хийгдсэнээр Их Британий шилдэг уран бүтээл гэж тооцогдох болсон байна.
Тус дуу нь 14 орны хөгжмийн чартуудыг тэргүүлж, Австрали, Канад, АНУ зэрэг хэд хэдэн орны шилдэг аравт багтаж байжээ. Дууг 1984 оны 8-р сард Лондон дахь Advision Studios-д бичсэн бөгөөд клипний зураг авалтыг Швейцарт хийгдэж байжээ.

🇲🇳🇪🇺Европын орнуудын нийгмийн амьдрал, соёл, эдийн засаг, чухал хэрэгцээт хууль журмын талаарх мэдээ мэдээллийн мэргэжлийн сайт.
🛜 Пэйж хуудсаа дагаарай.
Comments