ЕВРОПЫН ХОЛБОО ЗОРЧИГЧДЫН АВТО МАШИНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАНА.
- Ariuka Ariuk
- Oct 18, 2024
- 1 min read

Холбооны засгийн газар иргэдийг автомашинаас илүү нийтийн тээврээр зорчих тоог нэмэгдүүлэх төслийг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар хүмүүсийн ердөө 20 хувь нь 30 км-ээс бага зайд галт тэргээр явдаг. Харин 50 км-ээс дээш зайд нийт зорчигчдын 52 хувь нь галт тэргээр үйлчлүүлдэг байна. Энэ байдалд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Жишээлбэл одоогийн байдлаар 10,000 гаруй хүн амтай Швейцарын 21 суурин газар төмөр замын холболтгүй эсвэл маш бага чиглэлтэй байгааг онцоллоо.

Мөн мэргэжилтнүүд холын тээврийг өргөжүүлэхэд маш олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийдэг ч энэ нь зорчигчдын аялах цагаас хэдхэн минут л хэмнэдэг өөр үр нөлөөгүй байгаа. Тиймээс үүний оронд голчлон богино зайн чиглэлийг хөгжүүлэх нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүү сайн нөлөөг үзүүлж авто машины хэрэглээг багасгахад бодитой нөлөө үзүүлнэ гэжээ. Харин олон нийт зорчигч тээврийн салбарт том өөрчлөлт хийх зорилтыг дэмжиж маш богино хугацаанд ажил болгохыг сануулж мөн нэмэлтээр хотын захын томоохон суурин газруудын буудлын засвар, томоохон хотуудад шинэ зогсоолуудыг бий болгохыг шаардаж байна.



Comments