ЕВРОПЫН ОРНУУДЫН ЦАГААЧЛАЛЫН БОДЛОГО
- Ariuka Ariuk
- Sep 27
- 1 min read

Европын томоохон орнуудад цагаачлалын хөдөлгөөн шинэ сорилт болж байна. 2024–2025 онд Франц, Итали, Герман, Чех, Унгар, Швед зэрэг орнуудад оршин суух зөвшөөрөл, дүрвэгчийн өргөдлийн тоо их байгаа ч улс орнууд эдийн засаг, нийгмийн бодлого, аюулгүй байдлаа харгалзан үзэж өөр өөр бодлого барьж байна.

Учир нь өнөөдрийн байдлаар Франц: 2024 онд гэр бүлийн нэгдэл, ажиллах, сурах зорилготой иргэд нийт 343,000 шинэ оршин суух зөвшөөрөл олгожээ. Харин хууль бус оршин суугаа иргэдийн тоо 147,000 болж өмнөх оныхоос 19 %-иар өссөн бөгөөд энэ байдлыг яаралтай өөрчлөх төсөл боловсруулж байна.
Итали: 2026–2028 онд 500,000 ажиллах виз олгохоор төлөвлөж байна. 2024 онд хүн ам 58.9 сая болж буурсан бөгөөд ажиллах хүчний дутагдлаа нөхөх зорилготой.

Герман: 16.8 сая гадаад улсын иргэн оршин сууж, нийт хүн амын 19.5 %-ийг эзэлж байна. Одоогоор Герман түр хугацааны хил хяналт тогтоож, хууль бус цагаачлалын асуудлыг хянаж байна.
Чех: 2024 онд ирсэн цагаачдын 95 % нь Европын холбооны гишүүн бус орнуудаас ирсэн нь цагаачлалын бодлогоо шинэчлэх шаардлагатай тулгараад байна.
Унгар: 2024 онд 407,000 орчим оршин суух зөвшөөрөл олгосон. Украинчуудын түр хамгаалалтын хүсэлт 49,000 гаруй байна.

Швед: 2024 онд дүрвэгчийн өргөдөл 9,645, оршин суух зөвшөөрөл 6,250 олгогдсон. Ажиллах зөвшөөрлийн тоог 26 %-иар бууруулж иргэншил авах хугацаа 8 жил болсон байна. Харин Европын холбооны цагаачлалын нэгдсэн бодлогын тухайд EU‑д орж ирэх, оршин суух, дүрвэгчийн эрхийг нэгтгэх, гишүүн орнуудын хооронд хуваарилах журамтай. Дүрвэгч, хууль ёсны цагаачийн өргөдөл, хамгаалалт, хууль бус оршин суухыг хянах чиглэлд орнууд хамтран ажиллаж бүс нутгийн эдийн засаг, аюулгүй байдал, хүний эрхийг тэнцвэржүүлэх зарчмыг баримталдаг юм.



Comments