ЕВРОПТ “AI” ЗАЛИЛАН ЭРС НЭМЭГДЭЖ, ИХЭВЧЛЭН ГАДНЫ ИРГЭД ӨРТӨЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Oct 30
- 1 min read

2025 онд Европт цахим залилан, кибер гэмт хэрэг эрс нэмэгдэж цагдаагийн байгууллага хиймэл оюун ухааны “сүүдрийн үе” гэж нэрлээд байна. Энэ төрлийн луйварт ихэвчлэн гадны иргэд өртөж байгааг онцолжээ. Гэмт этгээдүүд хиймэл оюун ухаан, дуу дүрсийн хуурамч технологи (deepfake) ашиглаж байгааг Eurpol мэдээллээ.

Europol болон бусад агентлагуудын анхааруулснаар AI-гаар үүсгэсэн дуураймал дүр, дуу хоолой, чатбот-ыг ашиглан хүмүүсийг итгүүлэх, банкны мэдээлэл болон хувийн өгөгдөл олж авах тохиолдол түгээмэл болж байна. Зарим тохиолдолд “банкны ажилтан” эсвэл “хууль хяналтын төлөөлөгч” гэх нэрийн дор deepfake дуудлага хийж иргэдийг залилах нь нэмэгджээ.

Europol энэ төрлийн халдлагыг “шинэ үеийн цахим хулгай” гэж тодорхойлж, Google, Apple, Meta, Microsoft зэрэг томоохон технологийн компаниудаас цахим залилангийн контент, сурталчилгааг илрүүлэх, хянах механизмыг сайжруулах арга хэмжээ авахыг шаардажээ.



Comments