ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙГАА ИРАНЫ ДЭЭД УДИРДАГЧ ALI KHAMENEI
- Ariuka Ariuk
- 20 hours ago
- 1 min read

Али Хаменеи бол Ираны исламын Бүгд Найрамдах Улсын хоёр дахь “Дээд удирдагч” буюу “Supreme Leader” бөгөөд улс орны хамгийн дээд эрх мэдлийг барьж буй улс төр, шашны тэргүүн юм. Тэрээр 1939 оны 4-р сарын 19 Ираны Машхад хотод төрсөн өнөөдөр 86 настай.1960-аад оноос эхлэн шах гэж нэрлэгддэг хуучин хаант засаглалын эсрэг тэмцэж, олон удаа баривчлагдсан. 1979 оны Ираны исламын хувьсгалд оролцож Кhomeini-гийн давлагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэжээ. Улмаар 1981‑1989 онд Ираны Ерөнхийлөгчөөр ажиллаж, дараа нь 1989 оноос өнөөг хүртэл Дээд удирдагчийн албыг хашиж байгаа юм байна. Өнөөдөр түүний эрх мэдэлд Ираны батлан хамгаалах хүчин, шүүх засаглал, хурлын байгууллагууд, арми, зохицуулалтын зөвлөл зэрэг чухал салбарууд багтана. Али Хаменеи эрх мэдлээ 30 гаруй жил төвлөрүүлсэн бөгөөд АНУ болон Израилийн эсрэг цэрэг армийн хатуу байр суурьтай.
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай
Comentários