ГЕРМАНЫ ЦАГДААГИЙН ГАЗАР ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Nov 30, 2024
- 1 min read

Авто машины төлбөртэй зогсоолын мөнгөний төхөөрөмжийн QR код дээр хуурамч код давхарлан нааж хүний хувийн нууц мэдээллийг олж авах, залилан мэхлэх тохиолдол гарч байгааг Германы цагдаагийн газраас анхааруулж байна. Цагдаагийн газрын мэдээлснээр Фрайбург хотод арваннэгдүгээр сарын сүүлчээр хэд хэдэн зогсоолын төлбөрийн машин дээр хуурамч QR код наасан байсныг илрүүлсэн байна. Хуурамч QR кодыг уншуулснаар тухайн хүнд зээлийн картынхаа дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хүссэн банкны хуурамч вэбсайтаас хандан улмаар данснаас бэлэн мөнгө татсан тохиолдол гарчээ. Одоогийн байдлаар Ханновер, Берлин, Франкфурт зэрэг хотуудад тус залилан мэхлэх үйлдэл бүртгэгдсэн байна. Мөн Баден-Вюртембергийн кибер аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр иргэдэд банк болон татварын албанаас гэсэн хаягтай хуурамч захидал, QR кодыг илгээсэн тохиолдол гарчээ.
🛜 Пэйж хуудсаа дагаарай.



Comments