top of page

ГЕРМАНЫ ЗГ-ЫН СӨРӨГ ХҮЧИН CDU УКРАИНЫ ДҮРВЭГСДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ БУУРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

ree

ХБНГУ-ын CDU болон CSU намууд Украины дайны дүрвэгсдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг хасахыг хүсэж байна. Тодруулбал Германы дараагийн канцлер болох магадлал өндөр Фридрих Мерц энэ тухай мэдэгдэл хийлээ. Орос Украины дайн эхэлснээс хойш Германд ирсэн дүрвэгсдэд ЕХ-ны Зөвлөлийн удирдамжийн дагуу түр оршин суух зөвшөөрөл олгож, нийгмийн халамжийн тэтгэмж авах эрхийг нээсэн. Энэ нь сард хүн бүр 563 евро хүртэлх ажилгүйдлийн тэтгэмжийг төрөөс авдаг гэсэн үг юм. Мөн хүүхдийн наснаас хамааран нэмэлт тэтгэмж олгодог байна. Тэгвэл дээрх тэтгэмжийг сарын 460 евро болгон бууруулахыг сөрөг хүчин зөв гэж үзэж байгаа юм. Бэлэн мөнгөний тэтгэмж олгохоос илүү ажлын байраар хангаж, түүнд тохирох менежментийг хийх хэрэгтэйг онцоллоо. Германд одоогийн байдлаар 1.2 сая орчим Украины дүрвэгсэд амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 530,000 орчим нь Холбооны Хөдөлмөр эрхлэлтийн хуулиар ажиллах боломжтой гэсэн ангилалд байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page