ГЕРМАНЫ АЧААЛАЛ ИХТЭЙ ТӨМӨР ЗАМЫН ЧИГЛЭЛД ТЭСРЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРЛУУЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- Aug 2
- 1 min read

Германы Дюссельдорф–Дуйсбург хотуудын хоорондох ачаалал ихтэй төмөр замын шугам хоёр өдрийн дотор хоёр удаа санаатай халдлагад өртлөө. Тодруулбал 7 сарын 31 ний пүрэв гарагт Ангермунд хотын ойролцоо төмөр замд тэсрэх төхөөрөмж байрлуулсан хэрэг гарсан бол маргааш өдөр нь буюу 8.1- нд мөн тус чиглэлийн үндсэн кабелыг шатаажээ.

Цагдаа нарын мэдээлснээр тус 2 халдлага холбоотой эсэхийг шалгаж байгаа бөгөөд урьдчилан төлөвлөсөн террорист халдлага гэж мэдэгджээ. Тэгвэл хэт зүүний чиг баримжаатай “Angry Birds Kommando” гэх бүлэг Indymedia цахим хуудсаар дамжуулан тус хэргийг хийсэн гэдгээ хүлээсэ байна.

Өдөрт 700–800 галт тэрэг зорчдог Дюссельдорф–Дуйсбургийн чиглэл нь Герман дахь хамгийн ачаалалтай төмөр замын хэсгүүдийн нэг бөгөөд тасалдал нь Берлин, Франкфурт, Нидерланд хүртэл нөлөөлж байна.
Comments