ГЕРМАНД ЗАЛУУС 65м²-ААС БАГА ТАЛБАЙД АМЬДАРЧ БАЙНА
- Ariuka Ariuk
- Jul 21
- 1 min read

Check24 порталын дүн шинжилгээгээр орон сууцны худалдан авалт болон түрээсийн байрны дундаж хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Check24-ын орон сууцны даатгалын захирал Седрик Пёппингхаус хэлэхдээ:
Даатгуулагчдын орон сууцны талбай багасаж байгаа, ялангуяа залуу насны бүлгүүдийн дунд хот суурин газар жижиг орон сууцанд амьдрах чиг хандлага түгээмэл болсон. Мөн Германы томоохон хотуудад орон сууц маш үнэтэй бөгөөд эрэлт ихтэй байна. Мюнхенд түрээсийн дундаж үнэ 1 м² нь ~23 евро, Франкфурт ~20 евро, Берлин ~18 евро байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ.

Check24-ын судалгаагаар:
18–29 насныхны дундаж амьдрах талбай
• 2021 онд 69 м²
• 2024 онд ердөө 65 м²
30–55 насныхны дундаж талбай
• 2021 онд 96 м²
• 2024 онд 92 м²
Энэ нь байрны түрээсийн үнэ болон шинэ орон сууцны хүртээмж, хотжилт, залуу үеийн амьдрах хэв маяг зэргээс шалтгаалан хүмүүсийн амьдрах талбай улам багассаар байгааг онцолжээ.
Comments