БНХАУ ШУМУУЛААР ДАМЖИН ХАЛДВАРЛАДАГ ВИРУСТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Aug 14, 2025
- 1 min read

Өмнөд Хятадын Гуандун мужийн Фошан хотод шумуулнаас хүнд халдварладаг чикунгунья вирусийн хамгийн том дэгдэлт бүртгэгдэж, 4 долоо хоногийн дотор 8,000 орчим хүн халдвар авчээ. Энэ нь 2008 оноос хойших хамгийн том тохиолдол бөгөөд халдварын 90% нь Фошанд илэрчээ.

Гуандун мужийн 12 хотод 200 орчим, мөн хөрш Хунань муж, Макао, Хонгконгт цөөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тус вирус нь үхэлд хүргэх нь ховор ч халуурах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг үүсгэж, өвдөлт хэдэн сар үргэлжилдэг байна. Өндөр настай, нярай болон суурь өвчтэй хүмүүст илүү аюултай.

БНХАУ вирусын дэгдэлтийг зогсоохын тулд шумуул устгах утаа цацах, дрон ашиглан үржлийн газрыг илрүүлэх, шумуул идэшт “заан шумуул” болон мянга мянган загасыг нуур, цөөрөмд тавих зэрэг арга хэмжээ авч байна. Иргэдийг өдөр бүр ахуйн орчинд тогтсон усыг асгах журам гаргаж мөрдөөгүй тохиолдолд торгууль, цахилгаан таслах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.


Мөн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC) Гуандунд зорчиход “2-р түвшний” сэрэмжлүүлэг гаргаж, шумуулнаас сэргийлэхийг анхааруулсан. Дэлхий даяар энэ онд 240,000 гаруй тохиолдол, 90 нас баралт бүртгэгдсэн байна.



Comments