top of page

БНХАУ: ХЭРЭВ АНУ ДАЙН ХҮСВЭЛ БИД БЭЛЭН ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

ree

Өнөөдрөөс буюу 3-р сарын 5-наас эхлэн Америкийн компаниуд Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүнд өндөр татвар төлөх болж байгаа. Ялангуяа эмнэлгийн бүтээгдэхүүний гаалийн татвар огцом өссөн. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгийн хэрэгслийн татварын бодлогыг Хятадаас Фентанил гэх мансууруулах бодис хууль бусаар орж ирж байгаатай холбон тайлбарласан. Харин Хятад улс тус мэдэгдлийг эрс няцааж хариу өгчээ.

ree

Тус мэдэгдэлд: “Фентанилтай холбоотой асуудал бол АНУ-ын гаалийн татварыг нэмэх гэсэн зохиомол шалтаг юм. Америкчууд өөрсдийн хямралд өөрсдөө буруутай.” Мөн Хятад улс ямар ч дарамтад бууж өгөхгүй гэдгийг анхааруулж. Дарамт, шахалт, заналхийлэл бол Хятадтай харилцах зөв арга зам биш. АНУ хэрвээ дайн хүсэж байгаа бол, тэр нь гаалийн дайн, худалдааны дайн, эсвэл өөр ямар нэгэн дайн байсан ч бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн" гэжээ.

Эх сурвалж: BILD

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page