Б.ЭРДЭНЭСУВД "MISS WORLD"-Д ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХООР ЭНЭТХЭГ УЛСЫГ ЗОРЬЛОО
- Ariuka Ariuk
- May 7
- 1 min read

72 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсыг Б.Эрдэнэсувд төлөөлөн оролцож байна. Энэ удаагийн “Дэлхийн мисс 2025” тэмцээн Энэтхэг улсын Телангана мужийн Хайдарабад хотод тавдугаар сарын 7-ноос 31-ний хооронд зохион байгуулагдах юм. Б.Эрдэнэсувд нь Монгол Улсаас “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй 20 дахь төлөөлөгч бөгөөд манай улсын өмнөх 19 оролцогчоос тав нь шилдэг байранд шалгарч байсан туршлагатай. Б.Эрдэнэсувд нь МУИС-ын улс төр судлал, олон улсын харилцаа, олон нийтийн бодлогын чиглэлээр хосолсон хөтөлбөрт суралцаж буй дөрөвдүгээр курсийн оюутан юм.



Comments