top of page

АНУ УКРАИНД ҮЗҮҮЛДЭГ ЦЭРГИЙН ТУСЛАМЖАА ЗОГСООЛОО

ree

Киевийн эрх баригчид энх тайвны төлөө байгаа гэдгээ нотлон харуулах хүртэл Украинд үзүүлдэг цэргийн тусламжаа зогсоох шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргалаа хэмээн Цагаан ордноос уламжлав. Украинд өгөхөөр амласан, тийшээ хүргэгдэж амжаагүй байгаа америк зэвсэг, техник, мөн нисэх онгоц, усан онгоцонд ачаад Польш дахь шилжилтийн бүсэд хүргэхээр хүлээгдэж байгаа зэвсэг дээрх хоригт хамаарч байна. Дональд Трамп, Володимир Зеленский нар өнгөрсөн тав дахь өдөр Цагаан ордны Зууван танхимд уулзаж хэрэлдээд салсны дараа энэ шийдвэр гарч байгаа аж. АНУ оросуудыг хэлэлцээний ширээнд суулгах боломжийг судалж, энэ тал дээр идэвхтэй ажилласаар байгаа гэдгийг мөн мэдэгджээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page