top of page

АНУ ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ШИНЭ БАРЬЦАА ТӨЛБӨРИЙГ НЭВТРҮҮЛНЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп визийн нөхцөл шаардлагыг чанаржуулах зорилгоор шинэ төрлийн нэмэлт төлбөр (Visa Integrity Fee) нэвтрүүлэхээр болжээ. Америкийн хэвлэл CNBC-ийн мэдээлснээр, Трампын гаргасан шинэ төсвийн хуулийн хүрээнд уг төлбөрийн дүн хамгийн багадаа 250 доллар байх юм байна. Тус төлбөр нь виз мэдүүлэх, боловсруулах үеийн үндсэн төлбөрөөс гадна нэмж ногдох бөгөөд зорчигч визийн нөхцөлөө мөрдөж, хугацаандаа гарвал буцаан олгогдоно гэж заажээ. Тус хуульд ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд хэзээ хэрэгжиж эхлэх нь нийтэд зарлагдаагүй байна.

Төлөх шаардлагатай визний ангилалд

  • Жуулчид (B-1/B-2 виз)

  • Бизнес аялалтай хүмүүс

  • Олон улсын оюутнууд

  • Солилцооны хөтөлбөрт оролцогчид

  • Түр хугацааны ажиллах хүчний виз үүд багтжээ.








Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page